Эрхийг дээдэлье! Чадварыг хөгжүүлье! Мэдлэгийг түүчээлье!

Дэлгэрэнгүй...
5

Бие даасан хөтөлбөр

60

Хүүхэд /жил бүр/

11

Төсөл

10

Жил туршлага

Энэрэлийн Түүчээ танилцуулга

Энэрэлийн Түүчээ ТББ нь 2012 онд үүсгэн байгуулагдаж тусгай хэрэгцээт бага насны хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжих төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

Үйл ажиллагаагаа өргөтгөн хөдөлгөөн заслын кабинет байгуулж сэргээн засах буюу хөдөлгөөн засал хэрэгтэй олон хүүхдэд хүрч гэр бүлд нь шаардлагатай мэдээллийг хүргэж эхлэв. Цаашлан 2015 онд Хүслийн Ордон тусгай цэцэрлэгийг байгуулснаар бага насны тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах болсон.

Тэгш хамруулах боловсролын үзэл санааг эрхэмлэн салбар салбарын мэргэжилтэн нартай хамтран төрөл бүрийн сургалт зохион байгуулж 2018 оноос албан ёсоор Сургалт-Судалгааны төвөө байгуулсан нь өөрсдийн олон жилийн практик туршлагаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр түгээж байна.

Манай үйл ажиллагаа

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

Тусгай хэрэгцээт хүүхдийн эрхийг дээдлэн хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн төрөл бүрийн хөгжүүлэх сургалт, сэргээн засахын үйлчилгээг үзүүлж байна.

Сургалт-Судалгааны төв

Тусгай хэрэгцээт бага насны хүүхдийн хөгжил, тэднийг дэмжих арга зүйн талаар төрөл бүрийн сургалт зохион байгуулж мэргэжилтнүүдийг дэмжин ажиллаж байна.

Танхимын болон Явуулын үйлчилгээ

Хүүхдэд гэрээр үзүүлэх үйлчилгээ, байгууллагад зөвлөх үйлчилгээ мөн бага насны тусгай хэрэгцээт хүүхдэд сэргээн засах, хөгжүүлэх үйлчилгээ танхимд үзүүлж байна.

Шилжилтийн хөтөлбөр

Шилжилтийн хөтөлбөрөөр оюуны бэрхшээлтэй залуусыг нийгэмшүүлэх, бие даан амьдрах суурь чадваруудыг эзэмшихэд туслан тохирох ажлын байр бий болгоход хамтран ажиллаж байна.

Урлан хөтөлбөр

Оюуны бэрхшээлтэй залуус болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээжүүдэд зориулан дэмжлэгт ажлын байрыг бий болгохоор ажиллаж байна.

Төсөл, хөтөлбөрүүд

Тусгай хэрэгцээт бага насны хүүхэд, гэр бүл, тэдгээрийг дэмжин ажиллах байгууллага, мэргэжилтнүүдэд зориулан урт болон богино хугацааны олон төслийг хэрэгжүүлж байна.