“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

<Тогтвортой хөгжлийн боловсрол-2 төслийн дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын үндэсний төв нь Энэрэлийн Түүчээ ТББ-тай хамтран насан туршийн боловсролын багш нарын тогтвортой хөгжил /мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, тэгш хамрах, тэгш боломж/-ийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжил-Тэгш хамруулах боловсрол” онлайн сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 18, 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын 400 багш хамрагдаж, тэгш хамруулах боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ, хөгжлийн түвшинг тогтоох талаарх мэдлэгээ тэлж чадвараа дээшлүүлэв.