5

Бие даасан хөтөлбөр

60

Хүүхэд /жил бүр/

11

Төсөл

10

Жил туршлага

Бидний тухай

Энэрэлийн Түүчээ ТББ-ын тэргүүн А.Бадамцэрэн болон „Фройндескрайс Монголай“ нийгэмлэгийн тэргүүн Сандра Найцке нар 2010 оноос хамтран Улаанбаатар дахь эмзэг бүлгийн, алслагдсан гэр хорооллын айл өрхүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэн улмаар тусгай хэрэгцээт хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих хэрэгцээ шаардлага их байгааг олж харсан байна.

Ингээд 2012 оны 8-р сарын 24-нд Щвейцарийн „Фройндескрайс Монголай“ нийгэмлэг болон „Mongol Rally“-ийн залуучуудын тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг нээснээр Энэрэлийн Түүчээ ТББ үүсгэн байгуулагдсан.

Алсын хараа, эрхэм зорилго

Эрхэм зорилго

Хүүхэд бүрийн оролцоог эрхэмлэн тэгш хамруулсан нийгмийг бүтээнэ.

Алсын хараа

Хүүхэд бүрийн оролцоог эрхэмлэн, тэгш хамруулсан нийгмийг бүтээхийн төлөө боловсролын оролцогч талуудад нотолгоо, туршлагад суурилсан, шинэлэг мэдлэг, мэдээлэл, үйлчилгээг үзүүлэх ИНСТИТУТ болно.

Үнэт зүйлс

Хөгжил, Хүндлэл, Тэгш эрх, тэгш байдал, Амжилт, Хүн бүр хамаатай

Энэрэлийн Түүчээ ТББ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга А.Бадамцэрэн


А.Бадамцэрэн нь 2010 оноос эхлэн “Фройндескрайс Монголай” нийгэмлэгийн үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр дэмжин ажиллахдаа тусгай хэрэгцээт хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих хэрэгцээ шаардлага их байгааг олж харсан юм.

2012 онд “Фройндескрайс Монголай” нийгэмлэгтэй хамтран Энэрэлийн Түүчээ ТББ-ыг үүсгэн байгуулав. “Хүслийн Ордон” тусгай цэцэрлэгийг 2015 онд нээж хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд боловсрол, сэргээн засахын үйлчилгээг хослуулан авах боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн “Гэрээр үзүүлэх үйлчилгээ” төслийг санаачлан аливаа үйлчилгээний гадна буй тусгай хэрэгцээт хүүхдүүд гэрийн орчинд сурч, хөгжих боломжийг олгож 2018 оноос багш, мэргэжилтэн, эцэг эхэд зориулан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэв.

Өдгөө Энэрэлийн Түүчээ ТББ-ын ТУЗ-ын дарга тэрээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг бүрдүүлж тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих олон ажлыг зохион байгуулж байна.

Хамтран үүсгэн байгуулагч, төсөл, хөтөлбөрийн санхүүжүүлэгч “Фройндескрайс Монголай” нийгэмлэгийн тэргүүн Сандра Найцке


Сандра Найцке нь 2006 оноос эхлэн жил бүр Монголд ирж тодорхой хугацаагаар амьдран ажилласаар ирсэн. Анх дадлагажигчаар ирж яваандаа Монголд хэрэгжүүлж байсан, хүүхдийг дэмжих 2 төсөл дээр ажиллан олон арвин туршлага хуримтлуулсан.

Тэрээр 2008 онд Швейцар улсад “Фройндескрайс Монголай” нийгэмлэгийг үүсгэн байгуулав. Эхний он жилүүдэд эмзэг бүлгийн айл, өрхийн амьжиргааг дэмжин ажиллаж улмаар хүүхдийн хөгжлийг дэмжих төв, ээжүүдийг дэмжих урлан байгуулан үйл ажиллагаа улам өргөжсөн.

Өдгөө “Фройндескрайс Монголай” нийгэмлэг нь Энэрэлийн Түүчээ ТББ-ын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Сандра Найцке жил бүр 2-3 удаа Монголд ирж манай үйл ажиллагаатай танилцан, зөвлөгөө өгч, сайн дурын үндсэн дээр гадаад мэргэжилтнүүдийг мөн шинээр хэрэгжүүлэх төслүүдийг хариуцан ажиллаж байна.

?>

Манай баг

Тасралтгүй суралцдаг, зогсолтгүй хөгждөг, шантралгүй тэмүүлдэг хамт олон бол бидний үнэт зүйл юм.

Ц.Дарьсүрэн

Гүйцэтгэх захирал

Захиргаа

Б.Диваа

Төслийн менежер

Захиргаа

Д.Болормаа

Эрхлэгч

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

Ч.Гунгаа

Нийгмийн ажилтан

Явуулын үйлчилгээ

А.Отгонбаатар

Сэтгэл зүйч

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

Э.Биндэръяа

Сэтгэл зүйч

Сургалт-Судалгааны төв

Б.Даваасүрэн

Бүжин бүлгийн багш

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

Б.Дэлгэрцэцэг

Панда бүлгийн багш

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

М.Лхагвадулам

Хөдөлгөөн засалч

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

М.Цэрэнлхам

Оффис менежер

Захиргаа

Ц.Наранцэцэг

Зөвлөх эмч

АШУҮИС, Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн багш

С.Бадамгарав

Хөдөлгөөн засалч

Явуулын Үйлчилгээ

Хамтрагч болон санхүүжүүлэгч байгууллагууд

Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн бүх байгууллага, санхүүжүүлэгч нартаа баярлалаа.