Оюуны бэрхшээлтэй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шилжилтийн хөтөлбөр

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байна. Хүн амын дундах ажилгүйдэлд хамгийн их өртөж буй бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бөгөөд тэр дундаа оюуны бэрхшээлтэй залуусын хөдөлмөрлөх эрх хязгаарлагдмал, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, дэмжих үйлчилгээ үзүүлэгч байгууллага харьцангуй цөөн байна.

Үүний улмаас манай байгууллага оюуны бэрхшээлтэй залуусын бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулах зорилгоор оюуны бэрхшээлтэй залуусыг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шилжилтийн хөтөлбөрийг эхлүүлэв.


Оюуны бэрхшээлтэй залуусыг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай анхан шатны ур чадваруудыг эзэмшихэд туслан, тохирох ажлын байр бий болгоход эцэг эх, байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд оюуны бэрхшээлтэй залуусыг сонгон авч анхан шатны үнэлгээ хийн боловсролын хэрэгцээ, шаардлагад нийцэх сургалт явуулж гэр бүл, асран хамгаалагчийг мэдээллээр хангах юм.


Цаашлан залуусын онцлог хэрэгцээнд нийцүүлэн ажлын байр сонгож тухайн байгууллагыг дэмжин зөвлөн ажиллана.