<Манай үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн 70-80 хувьд хэл яриа эсвэл харилцааны хувьд багагүй дэмжлэг шаардлагатай байдаг.
Зөвхөн үг, өгүүлбэрээр ярих тухай биш. Харин зураг, дохио, тусгай хэрэгслийн тусламжтай хэрэгцээгээ илэрхийлж цаашлан авиа дуудлагыг нээн илрүүлж өөрийн дуу хоолойг танин мэдэх нь чухал байна.
Өөрийгөө болон өөрийн хүсэл хэрэгцээгээ илэрхийлж сурна гэдэг зөвхөн үг, өгүүлбэрээр ярихыг хэлэхгүй. Зураг, дохио, тусгай хэрэгслийн тусламжтай хэрэгцээгээ илэрхийлж цаашлан авиа дуудлагыг нээн илрүүлж өөрийн дуу хоолойг танин мэдэх зэргээр маш олон төрлийн үйл ажиллагааг хамруулж ойлгох шаардлагатай юм. Ийнхүү хүүхдүүд, гэр бүл, багш, мэргэжилтнүүдийг дэмжихээр хэл засалч Миа Еверс маань бүтэн жилийн хугацаатай ирээд байна. Одоогийн байдлаар Хүслийн Ордон тусгай цэцэрлэг болон Явуулын үйлчилгээний хүүхэд, гэр бүлтэй танилцан ажиллаж ирэх хичээлийн жил олон сайхан үйлчилгээ манайд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна.